Удирдлагын Академийн сургалтад хамрагдсан Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдад сертификат, үнэмлэхийг гардууллаа

Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага болох Удирдлагын академиас 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулсан сургалтад хамрагдсан төрийн албан хаагчдад сертификат, үнэмлэхийг гардууллаа. Үүнд:

-Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох албан хаагчийг мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан – 4

-Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалтад хамрагдсан - 11

Төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдсан – 1

-“Алсын хараа – 2050” сэдэвт богино хугацааны зайн сургалтад хамрагдсан – 6

-Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны зайн сургалтад хамрагдсан – 4

-“Төсвийн хөрөнгө оруулалт - Үр ашгийн болон эрсдэлийн шинжилгээ” сэдэвт сургалтад хамрагдсан – 3

-“Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдэвт сургалтад хамрагдсан – 8 буюу нийт 20 байгууллагын 37 албан хаагчид гардууллаа.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)