Голын ай сав газарт баригдсан “Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцыг буулгана
- 2023-08-18
- Видео
- 7
Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, мөн “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгатай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй “S outlet”, “Aqua garden”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна.
Энэ талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж. Бямбадулам:
-Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт энгийн болон онцгой хамгаалалтын эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм энд жи констракшн” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт барьж байгаа “Aqua garden”-ий барилгуудаас хоёр блок нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон. Энэ нь холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “S outlet”, “Aqua garden”-ий барилгыг албадан буулгахтай холбоотой гарах зардал, захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгох асуудал яригдана гэлээ.
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Aqua garden” төсөл нь 2.9 га газрын 1.1 га барилгажих талбайтай. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт орсныг үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авна” гэсэн бол
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “2.9 га газраас 7844 ам метр газрыг хасаж, кадастрын зураг болон газрын гэрчилгээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн санд оруулах ажлыг хийнэ. Энэ дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авна” гэлээ.
Энэ шийдвэр бол нийт иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлын төлөө гэдгийг онцолж байв.
Сэтгэгдэл (7)
Зочин (202.55.191.194)
“Aqua Garden” хороололын нөхөд голын голидориг хаагүй гээд байна энэ үнэн үү. S outlets дэлгүүр бол гол дээр барьсан нь илт харагдаж байна илт асуудлаа шийдэж чадахгүй байж, ямарч хамааралгүй хороолол уруу дайрч болохгүй шүү
Зочин (202.55.191.194)
Иргэдээ аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэйгээ мартсан даргаа нараа огцоруулах хэрэгтэй байна.
Зочин (202.55.191.194)
Иргэдийн хохиролыг хэн багдуулах юм бэ Сумьяа базар л барагдуулах болж байна гэж ойлгож болох уу
Зочин (202.55.191.194)
“Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцыг буулган гээд л байдаг буулгасан зүйл хаана байна худлаа яриад хэрэггүй, “Aqua Garden” хороололын зөвшөөрлийг Сумьяабазар өгсөн гээд байна та хариуцлагаа хүлээгээд огцорох хэрэгтэй, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцад хугацаатай албан даалгавар өгөөд хэрэгжүүлэхгүй бол хүчээр буулгах арга хэмжээг аваачээ Чиний ярьсан юм болгон үлгэр болдог шүү ард иргэдийн гомдолыг хэрэгжүүлэхгүй ажлаа хийж чадахгүй байгаа хотын даргаа огцоруулахыг ерөнхий сайдаас шаардах болно шүү
О (66.181.160.103)
Зөв шийдвэр баярлалаа
(59.153.86.83)
Хүний хөдөлмөрийг хохироож болохгүй газар өгсөнтэй нь авсантай нь хариуцлага тооцох хэрэгтэй барьсан хүмүүсээ бас хохироож болохгүй авсан ч хүн орно
Зоч (202.126.89.8)
За за. Тэр “Шунхлай” шатахуун түгээх станц өртөөд л болох юм байналдаа. Ванга шиг хэлчихэе!
Хоосон байна
Хоосон байна