Тайваньд хар салхи дэгдэж 40 гаруй хүн амиа алджээ

Тайваньд Хайкуй нэртэй хар салхи дэгдэж олон  хүн гэмтэж бэртжээ. Мөн 40 хүн амиа алдаж, 7000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Салхины хурд 200 км/ц-т хүрч, ургаа мод хийсч автомашинаар зорчиж явсан хоёр иргэнийг дарсан бол 20 гаруй хүн хүчтэй хуй салхинд хийссэн эд зүйлд цохигдож бэртжээ.

Энэ нь тус улсад дөрвөн жилийн дараа хар салхины улмаас тохиолдож буй гамшигт үзэгдэл гэнэ.

Үйлчилгээний байгууллагууд, сургууль цэцэрлэг, дотоодын нислэгийн компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.  Өнөөдрийн байдлаар 160 мянган өрх цахилгаангүй болсныг сэргээн засварлах ажил хийгдэж  байгаа аж. Хар салхинд Тайванийн зүүн өмнөд бүс хамгийн ихээр өртөж,  Тайбей хотод маш их хэмжээний аадар бороо оржээ.  Салхины эрч одоогоор буурсан хэдий ч Хятадын өмнөд эрэг рүү чиглэж байна.

Эх сурвалж: BBC

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)