Э.Блинкен: АНУ Украинд нэг тэрбум долларын шинэ багц тусламж үзүүлнэ

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд лхагва гаргаас эхлэн хоёр өдрийн гэнэтийн айлчлал хийх үеэрээ олон зуун сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг зарлажээ.

 

Вашингтоноос Киевт үзүүлж буй хамгийн сүүлийн үеийн тусламжийн багц нь нэг тэрбум ам.долларын /ойролцоогоор 932 сая евро/ өртөгтэй аж. Үүнд “Abrams” танкуудад зориулсан 120 мм-ийн шавхагдсан ураны сум зэрэг 175 сая долларын цэргийн тусламж багтсан байна.

Их Британи Украин руу урантай сум илгээж байсан боловч АНУ-ын хувьд энэ нь анхны нийлүүлэлт болох юм. Мөн уг багцад гадаадын цэргийн санхүүжилтэд 100 сая доллар, минагүйжүүлэх ажиллагаанд 90.5 сая доллар, ОХУ-аас эргүүлэн авсан бүс нутагт хууль сахиулах үйл ажиллагааг дэмжихэд 300 сая доллар, хүмүүнлэгийн тусламжид 206 сая доллар, шинэчлэлийн хүчин чармайлт, дайны гэмт хэргийг мөрдөн шалгах ажилд 203 сая долларыг зарцуулахаар тусгажээ. Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Э.Блинкенд хандан хэлэхдээ, Вашингтоны дэмжлэг бол “буяны үйлс биш” гээд “Өнөөдөр түншүүдийнхээ ачаар Украин Оросын түрэмгийллийг хязгаарлаж байна” хэмээн хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (66.181.191.165)

    2023-09-07

    Олигарх Блинкен зэвсгийн шахаагаа нэмэх хэлэлцээр хийгээд буцав. Украйн сөхрөхөөс өмнө баялгийг нь бүрэн уудлах сүүлчийн алхамаа хийлээ

  • Зочин (66.181.191.165)

    2023-09-07

    АНУ дэлхийг жанжлах түрэмгий бодлогоо хамгаалж үлдэх сүүлчийн боломжийг Украйныг Оростой дайтуулж Оросыг сулруулах болж өгвөл сүйрүүлэх зорилгоор энэ дайныг эхлүүлсэн. Орост эдийн засаг улс төрийн бүхий л хориг тавьсан. Мөн ийм шалтгаар Европын олон улсад Цэрэг, Зэвсгээ байршуулж, Европын Холбоог НАТО-д “нэгтгэв”. Гэвч Оросыг сулруулах байтугай харин ч Хүчирхэгжүүлэв!!! Орос Украйны дайнд ялж байна. Дэлхийн олон туйлт шинэ дэг журам тогтоох томоохон алхам хийж БИРКС өргөжиж хүч нөлөөгөө тэлэв. Орос дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 5 орны нэг болов!