Олдсон матруудын дундаж жин 75 кг орчим, урт нь хоёр метрээс урт байв
- 2023-09-13
- Дэлхий
- 0
Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид болсон үерийн улмаас Маомин хотын матар үржүүлгийн фермээс 69 матар, зургаан зулзагын хамт алга болжээ. Өнөөдрийн байдлаар тэдний наймыг нь олсон байна.
"Олдсон матруудын дундаж жин 75 кг орчим, урт нь хоёр метрээс урт байв. Тэднийг буудахаас өөр аргагүй байсан" гэж аврагчид ярьжээ.
Одоогоор матарнаас болж хүний амь нас хохирсон тухай мэдээлэл гараагүй. Гэхдээ зарим нь үерийн тогтоол усны гүнд нуугдсаар байгааг албаныхан хүлээн зөвшөөрчээ. Онцгой байдлынхан тэднийг олохын тулд дулаан мэдрэгч ашиглаж байна.
Энэ нь матар "зугтсан" анхны тохиолдол биш. 2013 онд матрын зургаан зулзага үерт автсаны дараа "зугтаж" дөрвийг нь барьж, хоёрыг нь тосгоны оршин суугчид идсэн гэж тус улсын хэвлэлд мэдээлж байжээ.
Гуандун мужийн Маомин хотод матрын олон ферм байдаг. Арьсыг ашиглахаас гадна махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор үржүүлдэг юм байна.
Хятадад матрын махыг эрүүл мэндэд сайн гэж үздэг. Тус улсын хууль тогтоомжид матрын худалдаа хийхийг хориглодоггүй ч хууль бус фермүүд оршсоор байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)