Умард Солонгосын удирдагчийн галт тэрэг Хабаровын хязгаарыг чиглэн хөдөлжээ
- 2023-09-14
- Дэлхий
- 4
ВЛАДИВОСТОК. /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийснээс нэг хоногийн дараа түүний тусгай галт тэрэг ОХУ-ын Алс Дорнодын Хабаровын хязгаарыг чиглэн явж байгаа бололтой гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Ким Жөн Уны чидун жимсний ногоон өнгөтэй, сум үл нэвтрэх галт тэрэг Оросын Амар мөрний эрэг дээрх Комсомольск хотыг чиглэн явж байгаа бололтой. Тэрбээр тус хотод нисэх онгоцны үйлдвэрт зочлох төлөвтэй байна. Ким Жөн Ун В.Путинтэй лхагва гарагт “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзаж, Орост бүх талын дэмжлэг үзүүлэхээ амласан юм.
В.Путин Оросын нэгэн хэвлэлд мэдээлэхдээ, Ким Жөн Ун дээд хэмжээний уулзалтын дараа Амар мөрний эрэг дээрх Комсомольскт нисэх онгоцоор очин нисэх онгоцны үйлдвэртэй танилцаж, Оросын Номхон далайн флотыг үзэхээр Владивостокийг зорино гэж хэлжээ.
Гэвч Ким Жөн Ун сансрын буудлаас дорно зүгт 1170 км зайд орших Амар мөрний эрэг дээрх Комсомольскийг галт тэргээрээ зорьсон бололтой. Тэрбээр тус хотод пүрэв гаргийн орой очих бөгөөд маргааш нь "Сухой" сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг нисэх онгоцны үйлдвэрт саатах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Лхагва гаргийн дээд хэмжээний уулзалт Ким Жөн Уны хувьд 2019 оны дөрөвдүгээр сард Владивостокт айлчилснаасаа хойш В.Путинтэй хийсэн анхны уулзалт болсон юм. БНСУ болон АНУ-ын албаны хүмүүс уг уулзалтын үеэр Украинтай хийж буй дайнд хэрэглэх зэвсгийн наймааны гэрээ хийгдсэн байж магадгүй гэж санаа зовниж байгаагаа илэрхийлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (4)
(66.181.188.183)
Монголын сэтгүүлчид хоёр хөршийнхөө тухай бмчихдээ бүр АНУ-гаар дамжиж мэдээлдэг юм. Хоёр хөршийнхөө хэлийг мэддэггүй сэхээтэн гэж байх уу?
(103.57.94.31)
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
ганаа (103.57.92.77)
Орос тусламж авах эрхтэй
ганаа (103.57.92.77)
украйн АНУ, Европын холбооноос зэвсэг авч бна яагаад болохгүй гэж
Хоосон байна
Хоосон байна