А.Гутерриш Украинд тогтвортой энх тайван тогтоохын төлөө байгаагаа дахин нотлов
- 2023-09-20
- Дэлхий
- 1
НҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн Антонио Гутерриш Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ Украинд шударга, тогтвортой энх тайван тогтоохын төлөө байгаагаа дахин нотоллоо.
А.Гутерриш, В.Зеленский нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын долоо хоногийн үеэр уулзжээ. Тэд өнөөгийн зэвсэгт мөргөлдөөн дэлхийн хүнсний ба цөмийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэв.
"НҮБ-ын зүгээс Украины бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн дэмжиж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга нотолсон. Үүний сацуу НҮБ-ын Дүрэм, Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудын хүрээнд шударга, тогтвортой энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг НҮБ дэмжинэ гэдгийг мөн нотолсон" гэж Гутерришийн ажлын албаны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(66.181.188.183)
Германы Канцлерийн нэг нүдний хаалтыг харуулаач ээ! Хүмүүс хошин шог л унших дуртай.