АНУ-аас Украинд 325 сая долларын зэвсэг техникийн тусламж үзүүлнэ
- 2023-09-22
- Дэлхий
- 1
ВАШИНГТОН. /АР/. АНУ-ын засаг захиргаа Украин улсад 325 сая ам.долларын цэргийн багц тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений бичгээр хийсэн мэдэгдэлд дурдсан байна.
Түүний онцлон тэмдэглэснээр, уг багцад агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт зэвсэг техникүүд багтсан байна. Мөн их бууны сум, танк эсэргүүцэх зэвсэг, түүнчлэн дайзат сум багтсан бөгөөд эдгээр сум хэрэгсэл, зэвсэг техникийг АНУ-ын Батлан хамгаалах яамны нөөцөөс гаргах ажээ.
Пентагоны мэдэгдэлд дурдсанаар, тусламжиийн ээлжит багцад агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан “AIM-9M” пуужин, “HIMARS” зэрэг галлагч тийрэлтэт системийн сум, “Avenger” зенитийн пуужингийн цогцолбор, дрон сөнөөгч пулемёт, 105, 155 мм-ийн их бууны сум, танк эсэргүүцэгч “TOW” цогцолборын пуужин, “Javelin”, “AT” танк эсэргүүцэгч пуужингийн цогцолборууд, 3 сая гаруй бууны сум, хэрэгсэл багтсан байна. Оросын довтолгоо эхэлснээс хойш Вашингтоноос Украинд 43.9 тэрбум гаруй долларын цэргийн тусламж үзүүлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(66.181.188.183)
АНУ-д амьдардаг монголчууд Монголоос АНУ-ын мэдээний сайтууд руу хандалт хийхэд шууд хуурамч мэдээг Монгол руу явуулдаг юм. Тэд Монголчуудыгаа хорлож, АНУ-д амьдрах эрхээ сунгуулдаг бололтой.