Европын Холбоотой тогтоосон түншлэлээ шинэ түвшинд гаргахыг Хятад улс эрмэлзэж байна

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс Европын Холбоотой /ЕХ/ хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын тулд хамтран ажиллахад бэлэн байна гэж тус улсын Төрийн зөвлөлийн шадар сайд Хэ Лифэн мэдэгдэв. 

 

Тэрбээр Бээжинд болсон ЕХ-БНХАУ-ын эдийн засаг, худалдааны асуудлаарх дээд түвшний яриа хэлэлцээний 10 дахь шатны уулзалтын үеэр дээрх мэдэгдлийг хийжээ.

 

“Хятад улс хоёр орны удирдагчдын хэлэлцэн тохиролцсон чухал зөвшилцлийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, уламжлалт салбарууд дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтын ажиллагааны шинэ салбарыг идэвхтэй судалж, дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтыг хамтаар шийдвэрлэхийн сацуу Хятад, Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд ахиулахад бэлэн байна” гэж Төрийн зөвлөлийн шадар сайд хэллээ.

 

 

Тэрбээр цааш нь хэлэхдээ, энэ онд Хятад, ЕХ-ны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байгааг дурдлаа.

 

ЕХ бол Хятадын худалдаа, эдийн засгийн гол түншүүдийн нэг юм. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 1-8 дугаар сард Хятад-Европын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 7.8 хувиар буурч, 529.1 тэрбум ам.доллар болжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)