Украинд тусламж үзүүлэх асуудлаар Конгресст санал хураалт явуулна
- 2023-09-29
- Дэлхий
- 3
ВАШИНГТОН. /ТASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын зарим гишүүд 2024 онд Украинд 60-80 тэрбум долларын тусламж үзүүлэх асуудлаар ирэх сард санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа тухай “Punchbowl News” портал мэдээллээ.
Сенат дахь БНН-ын зарим гишүүд ирэх онд Киевт үзүүлэх тусламжийн багцыг хуваарилах асуудлаар 10 дугаар сард Конгресст санал хураалт явуулах бодолтой байгаа ажээ. Ингэснээр 2024 оны 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Украинд үзүүлэх дэмжлэг үргэлжлэх боломжтой болно. Үүнээс гадна, энэ оны 10 дугаар сарын 1-нээс холбооны засгийн газрын үйл ажиллагаа тасалдахаас зайлсхийж чадна.
"Киевт үзүүлэх жилийн тусламжийн хэмжээ үнэхээр гайхалтай өндөр мөнгөн дүнтэй байх бололтой. Жилд 60-аас 80 хүртэлх тэрбум долларын тусламжийг төсөвт суулгах талаар Конгрессийн санал хураалт явуулахад хүндрэл гарах нь дамжиггүй" гэж уг мэдээнд онцлон тэмдэглэжээ.
Сенат дахь Ардчилсан нам болон БНН-ын гишүүд холбооны засгийн газрын санхүүжилтийг 11 дүгээр сарын 17 хүртэл сунгах тухай хуулийн талаар урьдчилсан тохиролцоонд хүрч, Украинд 6 тэрбум орчим долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хоёр танхимын хууль тогтоогчид энэ сарын эцэс гэхэд богино хугацааны санхүүжилтийн хуулийн төслийг батлах ёстой, эс бөгөөс засгийн газрын үйл ажиллагаа тасалдана. Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Украинд 6 тэрбум долларын тусламж олгох тухай санаачилгыг өмнө нь эсэргүүцэж байсан юм. Эргэн сануулахад, Байдены засаг захиргаа наймдугаар сарын 10-нд Киевт яаралтай цэргийн тусламж үзүүлэхэд 13 тэрбум доллар, эдийн засаг, аюулгүй байдлыг дэмжихийн тулд Украин болон бусад хэд хэдэн улсад тусламж үзүүлэхэд 8.5 тэрбум долларыг есдүгээр сарын 30-нд дуусах 2023 оны санхүүгийн жилийн төсвөөс зарцуулах хүсэлтийг Конгресст тавьж байв хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (3)
(66.181.188.183)
АНУ-д амьдардаг монголчууд Монголоос АНУ-ын мэдээний сайтууд руу хандалт хийхэд шууд хуурамч мэдээг Монгол руу явуулдаг юм. Тэд Монголчуудыгаа хорлож, АНУ-д амьдрах эрхээ сунгуулдаг бололтой.
Зочин (66.181.184.147)
Конгресс зөвшөөрвөл ирэх мөнгийг хэрхэн хувааж авах талаар Зеленскийн авилгачид тохиролцоогоо хийгээд сууж байна. Учир нь энэ бол хэний ч хяналтгүй мөнгө!
Зочин (66.181.184.147)
Ха ха ану хэдэн тэрбум доллар өгсөн ч байдлыг өөрчилж чадахгүй, элсэнд хаясан будаа шиг алга болно. Гол нь мөнгөнд биш хүндээ баыгаа шүү дээ! Сүүлийн үед славянууд хоорондоо байлдахыг хүсэхгүй, цайрсан нацистууд, хөлснийхөн л өнөөдөр гол хүч болж байна!