НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ОХУ-ыг сонгосонгүй
- 2023-10-11
- Дэлхий
- 1
НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 11 /VoA/. Орос улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр дахин сонгогдож чадсангүй. Тус улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн мягмар гарагт болсон санал хураалтад Зүүн Европын бүс нутгийн өрсөлдөгчид болох Албани, Болгар улсуудаас цөөн санал авчээ.
НҮБ-ын гишүүн 83 улс ОХУ-ыг дэмжсэн бол 123 улс Албани, 160 улс Болгарын төлөө саналаа өгчээ. Санал хураалтыг нууцаар явуулсан байна. Хүний эрхийн зөвлөлийн 15 шинэ гишүүн 2024-2026 он буюу гурван жилийн хугацаатай сонгогджээ.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь нийт 47 гишүүнтэй. ОХУ тус зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан боловч өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу халдан довтолсных нь дараа дөрөвдүгээр сард ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн юм.
Ази, Номхон далайн бүс нутгаас Индонез 186 санал авсан бол саналын тоогоор тус улсын дараагаар Кувейт (183), Япон (175), Хятад (154) улсууд оржээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(66.181.188.217)
НҮБ-ын байгууллагууд АНУ-ын компани юм.