Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгост анх удаа газардана

СӨҮЛ, 2023 оны аравдугаар сарын 16  /Yonhap/. Америкийн В-52 стратегийн бөмбөгдөгч онгоц энэ долоо хоногт анх удаа Өмнөд Солонгосын агаарын баазад бууна гэж Ёнхап агентлаг мэдээллээ. 

 

Уг бөмбөгдөгч онгоцыг Солонгосын хойгийн өмнөд хэсэгт байрлуулснаар Пёньяны зүгээс учрах цөмийн аюул занал өсөн нэмэгдэж, Умард Солонгосын тал энэ сард тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа энэ үед тус бүс нутагт оролцоогоо батжуулахыг эрмэлзэж буй АНУ-ын байр суурийг илтгэн харуулах болно гэж Вашингтон болон түүний холбоотнууд үзэж байна. 

Хэрэв В-52 Өмнөд Солонгост газардвал энэ нь анхны тохиолдол болох юм. Үүнээс өмнө эдгээр стратегийн бөмбөгдөгч онгоцууд зөвхөн цэргийн сургуулилалтын хүрээнд Солонгосын хойгийн дээгүүр нисэж байсан юм. Өмнө нь 2016 оны 9 дүгээр сард Сөүлээс 60 км-ийн зайд орших Пёнтэк хот дахь "Осан" агаарын цэргийн баазад Америкийн B-2 Spirit ба B-1B Lancer гэдэг стратегийн бөмбөгдөгч онгоцууд бууж байжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)