Xinhua: Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзав

БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 20 /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй пүрэв гарагт уулзлаа.

 

Монгол Улс нь “Бүс ба Зам” хамтын ажиллагааны гол түнш гэдгийг Ши Жиньпин цохон тэмдэглээд, Европ, Азийг холбосон газарзүйн байрлалаа ашиглан “Бүс ба Зам” хамтын ажиллагаанд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хятад улс нь Монгол Улсад эдийн засгаа сэргээх, хилийн холбогдох боомтуудыг эмх цэгцтэй байгуулах, хоёр орны хооронд дэд бүтцээр харилцан холбогдох шинэ сувгийг нээхэд  урьдын адил туслах болно гэж Ши Жиньпин хэллээ. Тэрбээр мөн Хятад, Монгол, Оросын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлж, гурван орны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад тасралтгүй ахиц дэвшил гаргахыг Хятадын тал хүсэж байна гэв.

 

сонин mn

Үүний хариуд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь чуулга уулзалтын үр дүн дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ, хүчтэй түлхэц болж байгааг цохон тэмдэглэлээ.

 

Монгол Улс нь эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн холболт, ашигт малтмал, эрчим хүчний салбарт, түүнчлэн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, ногоон хөгжил зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа ахиулж, ард түмэн хоорондын хийгээд соёлын солилцоог эрчимжүүлэхэд бэлэн байна гэв.

 

У.Хүрэлсүх Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж, Монгол, Хятад, Орос гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч, олон салбарт Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн нар мөн нүүрстөрөгч багатай ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Хятадын талаас Цай Ци, Ван И зэрэг Хятадын өндөр албан тушаалтнууд эдгээр арга хэмжээнд оролцжээ.

 

сонин mn

Пүрэв гарагт мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хорооны нарийн бичгийн дарга Ли Ши бараалхлаа.

 

Уулзалтын үеэр Ли Ши хэлэхдээ, Монгол Улс бол “Бүс ба Зам” хамтын ажиллагааны чухал орон бөгөөд хоёр орон харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагаагаа ахиулж байна гэв.

 

Хятад улс хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын төлөө Монгол Улстай хамтран ажиллана гэж Ли Ши хэллээ.

 

Мөн Хятад улс Монгол Улстай авлигатай тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд шударга зарчимч байдалд суурилсан хамтын ажиллагааг хамтдаа ахиулахад бэлэн байна гэж нэмж хэлсэн байна.

 

Үүний хариуд У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол Улс хоёр орны хооронд хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна хэмээн хэлэв хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.23.41)

    2023-10-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

  • DR. ADITYA (102.89.23.41)

    2023-10-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n