Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг Хятад улс дэмжиж байна
- 2023-10-30
- Дэлхий
- 1
БЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 30 /TASS/. Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахад чиглэсэн үзэл санааг манай улс тууштай дэмжиж байна гэж БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга, хурандаа генерал Жан Юй Шя аюулгүй байдлын асуудлаарх Шяншаний 10 дахь удаагийн чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр мэдэгдлээ.
"Украины хямралын талаар бид бодитой, шударга байр суурь баримталж, мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжиж байна" гэж тэрбээр хэлэв.
Аюулгүй байдлын асуудлаарх Шяншаний 10 дахь удаагийн чуулга уулзалт 10 дугаар сарын 29-ний ням гарагт эхэлсэн бөгөөд мягмар гараг хүртэл үргэлжилнэ. Уг чуулга уулзалтад эрдэмтэн, дипломатчдаас гадна ОХУ, Их Британи, Иран, Саудын Араб, АНУ зэрэг 90 гаруй орны албан ёсны төлөөлөгчид оролцож байна.
Төлөөлөгчдийн гуравны нэг орчмыг Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын даргын түвшний албан тушаалтнууд бүрдүүлж байна.
Энэ удаагийн чуулганы гол сэдэв нь “Нийтийн аюулгүй байдал, бат бөх энх тайван” юм. Чуулга уулзалтад оролцогчид Ази, Ойрхи Дорнод ба Европ тивийн байдалд онцгой анхаарал хандуулж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцоно. Түүнчлэн хиймэл оюун ухаан, цөмийн эрсдэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(103.57.93.149)
"Муу эр дайнд хөөрдөг" гэдэг тул Монголчууд гадаадад болж байгаа дайнуудад хутгалдахгүй байсан нь дээр.