К.Фүмио, Ши Жиньпин нар хэлэлцээ хийх төлөвтэй байна
- 2023-11-09
- Дэлхий
- 0
ТОКИО, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 11 дүгээр сарын 16-нд АНУ-ын Сан-Франциско хотноо болох Ази, Номхон далайн орнуудын удирдагчдын уулзалтын үеэр хэлэлцээ хийхээр төлөвлөж байна гэж хоёр орны харилцааны талаар мэдээлэл бүхий ойрын эх сурвалж пүрэв гарагт мэдэгджээ.
Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах шийдвэртэй холбоотойгоор хоёр талын харилцаа муудаад байгаа энэ үед Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Акиба Такэо Бээжинд Хятадын өндөр албан тушаалтнуудтай хэлэлцээ хийх үеэрээ дээд хэмжээний уулзалтын суурийг тавих төлөвтэй байна.
Энэхүү дээд хэмжээний уулзалт нь 11 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Сан-Францискод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ бүтцэд багтдаг орнуудын удирдагчдын дээд түвшний уулзалтын хүрээнд болох төлөвтэй байгаа бөгөөд талуудын хувьд энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Тайландад уулзсанаас хойших анхны уулзалт болно гэж эх сурвалж хэлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)