Өмнөд Солонгос-Японы эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээг дахин эхлүүлнэ

СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Yonhap/. Өмнөд Солонгос, Япон улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээг энэ сарын сүүлчээр дахин эхлүүлэх төлөвтэй байна гэж дипломат эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ. Уг хэлэлцээ дайны үеийн бэлгийн боолчлолын асуудал болон бусад маргааны улмаас найман жил завсарлаад байсан юм.

 

 

Солонгос-Японы эдийн засгийн өндөр түвшний зөвлөлдөх уулзалтыг сэргээж байгаа нь энэ оны эхээр дайны үеийн албадан хөдөлмөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараа хоёр улсын харилцаа сайжирч байгаа энэ үед авч хэрэгжүүлж буй цуврал арга хэмжээний нэг болж байна.

 

 

 

Энэ оны долоодугаар сард Литва улсын нийслэл Вильнюс хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар эдийн засгийн хэлэлцээг сэргээхээр тохиролцсон бөгөөд улмаар 8, 10 дугаар сард болсон хоёр талын дээд хэмжээний уулзалтаар уг амлалтаа дахин нотолсон юм. Хоёр тал энэ сарын сүүлээр Сөүл хотноо уулзалт зохион байгуулахаар тохиролцсон тухай дипломат эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

 

Анх 1999 онд санаачилж байсан энэхүү уулзалтыг хоёр орон ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд 2016 оны нэгдүгээр сард Токиод болсон 14 дүгээр уулзалтын дараа дайны үеийн бэлгийн боолчлолын асуудлаар үүссэн хурцадмал байдлын улмаас түр зогсоожээ.

 

 

Өнгөрсөн баасан гарагт хоёр улс өмнөх хэлэлцээр дууссанаас хойш найман жилийн дараа 10 тэрбум ам.долларын своп хэлцэл байгуулсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.186.55)

    2023-12-08

    Азийнхнаас ганц авах юм нь ногоо идэх ба туранхай байхыг нь авах хэрэгтэй.