Газын зурвас руу нэвтрүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалжээ
- 2023-12-06
- Дэлхий
- 0
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /CNN/. Израилын Засгийн газар Газын зурвас руу илүү их хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөх хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтт Миллер мягмар гарагт мэдэгджээ.
М.Миллер хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Бид Израилыг хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх тал дээр илүү их зүйл хийх хэрэгтэй гэж бодож байна. Газын зурваст шатахуун хангалтгүй, хоол хүнс хүрэлцэхгүй байгаагаас гадна хангалттай хэмжээний усыг нэвтрүүлж чадахгүй байна” гэжээ.
Газын зурваст нэвтэрч буй хүмүүнлэгийн тусламж ачсан ачааны машины тоо түр гал зогсоохоос өмнөх үеийнхтэй харьцуулахад цөөрөөд бага байгаа тул үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэрбээр мөн тэмдэглэсэн байна. Мягмар гарагт хүмүүнлэгийн тусламж ачсан 50 ачааны машин Рафах боомтоор Газын зурвас руу нэвтэрсэн бөгөөд үүнд түлш ачсан хоёр машин багтсан гэж Египетийн төлөөлөгч мэдээлжээ. НҮБ-ын мэдээллээр, 10 дугаар сарын 7-ны халдлага болохоос өмнө тус зурвас руу өдөрт 455 орчим тусламжийн ачааны машин нэвтэрч байжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)