Украинд үзүүлэх тусламжийн багцыг батлахыг АНУ-д уриалжээ
- 2023-12-08
- Дэлхий
- 1
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /Reuters/. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Вашингтонд айлчлах үеэрээ Украинд үзүүлэх цэргийн шинэ багц тусламжийн төслийг батлахыг АНУ-ын улстөрчдөд уриалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос Киевийг ялбал Москва НАТО-гийн холбоотнууд руу дайрах нөхцөл бий болж, Америкийн цэргүүдийг дайнд татан оруулж болзошгүйг анхааруулж, Бүгд найрамдах намынхнаас Украинд цэргийн тусламж үзүүлэхийг хүссээр байгаа юм.
Гэсэн хэдий ч Сенатын танхим дахь бүгд найрамдахчууд Украины аюулгүй байдлын шинэ тусламж болгон олон тэрбум долларын тусламж үзүүлэх байсан Ардчилсан намын дэмжлэгтэй баримт бичгийг лхагва гарагт батлахаас татгалзаж, хилийн бодлогыг чангатгахын ач холбогдлын талаар санал бодлоо илэрхийлжээ. “Украины ард түмний хүч чадал, эв нэгдэл, зөвшилцөл, эр зоригийн талаар би хувьдаа санаа зовнихгүй байна, харин бид хийх ёстой зүйлээ хийхгүй байгаад санаа зовж байна. Бид тэдэнд зэвсэг, эдийн засаг, ёс суртахуун, дипломат дэмжлэг үзүүлэх хэрэгтэй, гэхдээ хамгийн чухал нь өөрчлөлт авчирч чадах цэргийн дэмжлэг юм” гэж Д.Камерон хэлсэн байна.
Д.Кэмерон зарим америкчуудын үзэж байгаачлан энэ чиглэлд Европ хангалттай ажиллаж чадахгүй байна гэсэн асуудлыг мөн хөндөхдөө, эдийн засаг, цэргийн дэмжлэгийн хувьд Европ өдгөө АНУ-аас хоёр дахин их дэмжлэг үзүүлж байна гэдгийг онцолжээ.
“Миний бие энэ асуудлыг бидний үеийнхний хувьд том сорилт гэж харж байна. Европын аюулгүй байдал бол Америкийн аюулгүй байдал гэдгийг бид хүлээн зөвшөөрч, энэ тал дээр нэгдмэл байх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (1)
(66.181.186.55)
Цагаан арьстнууд бие биенээ хядаж л байг. Бүх цагаан арьстнууд ба тэр дундаа Оросууд ба Зүүн Европынхон өнгөт арьстнуудыг бас дээрэлхэж ирсэн, харин одоо тэдний үхлийн цаг ирсэн.