Ж.Байден Украины Ерөнхийлөгчийг Цагаан ордонд урьжээ

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар мягмар гарагт түүнийг Цагаан ордонд урьжээ. Талууд Оросын эсрэг үргэлжилж буй дайны талаар, мөн Украины батлан ​​хамгаалах хүчин чармайлтыг АНУ үргэлжлүүлэн дэмжихийн “амин чухал ач холбогдлыг” хэлэлцэнэ.

 

Цагаан ордноос ням гарагт мэдэгдсэнээр, Украинд тулгамдаж буй “яаралтай хэрэгцээ”-ний талаар хэлэлцэх ажээ. Цагаан ордон Украин, Израилд цэргийн тусламж үзүүлэх талаар Конгресстэй тохиролцохыг эрмэлзэж байгаа энэ үед энэхүү уулзалт болох гэж байна.

 

 

Украины удирдагч ажлын айлчлал хийхээр даваа гарагт Вашингтонд хүрэлцэн ирэх бөгөөд Ж.Байдентай “цуврал уулзалт, хэлэлцүүлэг” хийнэ гэж В.Зеленскийн ажлын алба ням гарагт Telegram хуудсаараа мэдэгджээ.

 

 

В.Зеленскийг мөн орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөөний 9 цагт Капитолын танхимд АНУ-ын сенатчдад хандан үг хэлэхийг урьсан гэж Сенатын танхимын төлөөлөгч ням гарагт мэдээлсэн байна. В.Зеленский, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон нарын уулзалт мягмар гарагт мөн Капитолд болно гэж М.Жонсоны хэвлэлийн төлөөлөгч Раж Шах Reuters агентлагт цахим шуудангаар мэдээлжээ.

 

 

В.Зеленскийн ажлын албанаас мэдээлснээр, айлчлалын үеэр АНУ, Украины батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах систем үйлдвэрлэх хамтарсан төслүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)