Ж.Байден: АНУ Украиныг “чадлынхаа хэрээр” дэмжинэ

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /CNN/. АНУ Украиныг “чадлынхаа хэрээр” дэмжинэ гэж Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн нь өмнөх мэдэгдлүүдээс илт өөрчлөгдлөө.

 

Ж.Байден Украинд “шаардлагатай хэмжээгээр” дэмжлэг үзүүлнэ гэж амласаар ирсэн юм. Гэвч мягмар гарагт тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ уг амлалтаа өөрчилж, АНУ “чадах чинээгээрээ Украинд чухал зэвсэг, техник нийлүүлэх болно” гэж мэдэгдэв.

 

 

Энэ нь Украинд үзүүлэх АНУ-ын шинэ тусламжийг батлахад томоохон саад бэрхшээл тулгараад байгааг харуулсан өөрчлөлт байлаа. В.Зеленский Капитолын ордонд хууль тогтоогчидтой уулзсаны дараа ч шинэ тусламжийг он дуусахаас өмнө үзүүлэх эсэх нь тодорхой болсонгүй. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ж.Байден мэдэгдэхдээ, АНУ-аас Украинд шинэ тусламж үзүүлж чадахгүй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин найдаж байна хэмээгээд шинэ тусламж үзүүлэх талаарх Америкийн санал зөрөлдөөн Орост ашигтайгаар эргэж байна гэжээ.

 

 

Украинд шинэ тусламжийг үзүүлэхийн эсрэг байр суурь илэрхийлсэн Бүгд найрамдах намынхныг өнгөрсөн долоо хоногт Оросын төрийн телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч магтсан гэж тэрбээр хэлээд хэрэв таныг Оросын суртал ухуулагчид сайшааж байгаа бол юу хийж байгаагаа эргэн харах цаг нь болсон гэсэн үг гэж онцлон тэмдэглэсэн байна. 

 

“Бид Украиныг дайнд ялахыг харахыг хүсэж байна. Ялалт бол Украин бүрэн эрхт, тусгаар тогтносон улс гэдгийг илэрхийлнэ. Мөн өнөөдөр өөрийгөө хамгаалж, цаашдын түрэмгийллийг таслан зогсоох нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол бидний зорилго юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна хэмээн МОНЦАМЭ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.90.42)

    2023-12-17

    Зеленский ялах биш Украиныг устгахыг хүсжээ

  • Зочин (202.9.46.200)

    2023-12-13

    Хенри Форд: Өнөөгийн хүмүүс банк болон санхүүгийн системийг ойлгохгүй байх нь долларын эздэд хангалттай билээ. Эс бөгөөс хэрэв тэд ойлгож эхэлвэл маргааш гэхэд л хувьсгал гарах биз!