В.Путин оны ажлаа тайлагнажээ

МОСКВА. 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /TASS/. “ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд холбогдох шугам” уламжлалт нэвтрүүлгийг энэ онд анх удаа Ерөнхийлөгчийн "хэвлэлийн их хурал"- тай нэгтгэн явууллаа. Өнгөрсөн онд шууд нэвтрүүлэг ба "хэвлэлийн их хурлын" аль нь ч болоогүй юм.

 

Дөрвөн цагийн хугацаанд Оросын Ерөнхийлөгч 80 гаруй асуулт, хүсэлтэд хариу өгч, улс орныхоо эдийн засгийн байдлаар талаар ярьж, гэр бүлийн ипотекийн зээлийг сунгахыг санал болгосны зэрэгцээ "дижитал ихэр"-тэйгээ ярилцаж, эцэст нь Оросын аугаа ард түмэнд итгэхийг уриаллаа.

 

Ингээд шууд нэвтрүүлгийн үеэр түүний хэлсэн үгийн гол агуулгыг товч тоймлон хүргэж байна.

 

Эдийн засгийн тухайд

"Оросын эдийн засаг өнгөрсөн жилийн уналтаас эргэн сэргэж, урагшилж байна". Жилийн дүнгээр ДНБ 3.5 хувь, бодит цалин 8 хувь, бодит орлого 5 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Тус улсад ажилгүйдлийн түвшин 2.9 хувь хүртэл буурсан бөгөөд “Оросын түүхэнд ийм үзүүлэлт хэзээ ч байгаагүй” ажээ. Оны эцэс гэхэд инфляц 7.5-8 хувьд хүрч төлөвтэй байгаа хэдий ч Төв банк, Засгийн газар шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байна.

 

Цэргийн тусгай ажиллагааны тухайд

 

Цэргийн тусгай ажиллагааны зорилго өөрчлөгдөөгүй, түүний зорилго бол Украиныг нацист үзлийн нөлөөнөөс чөлөөлөх /денацификация/, цэрэг зэвсгээр хөөцөлдөхийг зогсоох, төвийг сахисан улс болгох явдал юм. "Бид зорилгодоо хүрэх үед энх амгалан тогтоно", дахин дайчилгаа явуулах шаардлагагүй. Тусгай ажиллагааны бүс дэх цэргийн тоо 617 мянга байгаа бөгөөд ОХУ-ын арми зааглах шугамын дагуух байрлалаа бэхжүүлж, одоо Украины цэргүүдийг Днеприйн зүүн эргээс цааш шахах шаардлагагүй болсон. Армид нийлүүлж буй нисгэгчгүй онгоцны тоо хэмжээ нэмэгдсээр байна.

 

Олон улсын асуудлуудаар

 

ОХУ-ын хувьд АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа боловч одоогоор ийм нөхцөл бүрдэхгүй байна. “Умардын урсгал”-ыг америкчууд эсвэл хэн нэгэн "дэлбэлсэн”. Хоригдлуудыг солилцох талаар АНУ-тай хэлэлцээ хийх боломж бий. Газын зурваст хээрийн эмнэлэг нээхийг ОХУ санал болгосон боловч Израил дэмжээгүй. 

 

ТУХН, ЕАЭХ, ХАБГБ дахь Арменийн гишүүнчлэлийг цуцлах нь тус улсын ашиг сонирхолд нийцэхгүй болов уу. Молдова улс ТУХН-ийн гишүүн байх нь ОХУ-д тийм ч чухал биш юм.

 

В.Путин 2024 оны эхээр Туркт айлчилж магадгүй. Францын Ерөнхийлөгч ОХУ-тай харилцахаа зогсоосон бол В.Путин түүнтэй харилцахад бэлэн байна.

 

Бусад асуудлаар

 

Оросын тамирчдыг Олимпын наадамд оролцуулах шийдвэрийг нухацтай хэлэлцэх ёстой. Краснодарын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг сэргээх боломжийг дахин судлах шаардлагатай. Хамгийн үнэтэй бэлэг бол хүүхдүүд, ер нь бол бэлэг авахаас илүүтэй бэлэг өгөх нь илүү тааламжтай байдаг хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.126.90.42)

    2023-12-17

    Дэндүү товчилжээ. Баруунаас айгаа юу.