ЭМЯ: Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа
- 2023-12-20
- Видео
- 2
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар өчигдөр /2023.12.19/-нд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, ZINT эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа нар оролцож, нийслэлд болон улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар мэдээлэл хийж, ханиад томуугаас сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг өгөв.
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Улсын хэмжээнд 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаториор нийт 274 мянган хүн үйлчлүүлснээс 7.1 хувь нь томуу томуу төст өвчний тохиолдол байна.
Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг. Өнөөдрийн байдлаар 14 аймаг идэвхжилийн буюу хоёрдугаар түвшинд байна. Бусад долоон аймаг болон Улаанбаатар хотод алаг цоог тархалт буюу гуравдугаар түвшинд шилжсэн. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр 2300 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан. Түүнчлэн бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлсэн шийдвэр өнгөрсөн ням гарагт гарсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанд Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг оруулж байгаа. Улаанбаатар хотод хүүхдийн 1000 гаруй ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлэг барих шаардлага төдийлөн байхгүй. Учир нь томуу, томуу төст өвчин нь улирлын шинжтэй. Ковидын үеийн нөхцөл байдлаас харвал орны зохицуулалт хийх боломжтой” гэж мэдээлэв.
Сэтгэгдэл (2)
(66.181.185.253)
Хувийн эмнэлгүүдийн эмч нар хүн судлал байнга хийдэг юм. Энэ зун Гранд Мед эмнэлгийн нурууны туслах эрэгтэй эмчид үзүүлэхдээ гадаад явах гэж буйгаа хэлсэн чинь "Хаашаа явах гэж байгаа юм бэ? Яах гэж яваа юм?" гэж бид нараас асуусан. Чааваас, бүх монголын эрчүүд хүүхэн болчихсон буюу транс-сексуаль болчихсон юм уу?
(66.181.182.112)
Салсан ба хүүхэдтэй эмэгтэйчүүд ээ, эрчүүд та нар шиг эмэгтэйчүүдийг хэзээ ч тоохгүй ба эрчүүд та нарын охидыг хүчиндэх гэж та нартай гэрлэцгээдэг юм. Хүүхдээ эрчүүдэд зарвал хамгийн арчаагүй ээж ба хүн болдог шүү.