Өмнөд Солонгосоос Японд 3 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
- 2024-01-11
- Дэлхий
- 0
СӨҮЛ, 2024 оны нэгдүгээр сарын 11 /Yonhap/. Японы Ишикава мужид 200 гаруй хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн уршгийг даван туулахад туслахын тулд 3 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдэгдэв.
Засгийн газар энэхүү тусламж нь бүс нутгийг сэргээн босгох хүчин чармайлт хийгээд гамшигт өртсөн бүс нутгийн оршин суугчдыг өдөр тутмын хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн ороход тусална гэдэгт найдаж байна гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Шинэ оны эхний өдөр Ишикава мужийн Ното хойг болон ойр орчмын нутгуудад болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоо 206-д хүрээд байгаа талаар Японы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)