Шинэ нэгдсэн эвсэл: Эрдэмтэн судлаачид, инженер технологичид, эх орончдоор багаа бүрдүүлсэн
- 2024-05-24
- Улс төр
- 1
ШИНЭ нам, МУНН-ын хамтарсан "ШИНЭ Нэгдсэн Эвсэл"-ээс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр "ШИНЭ Нэгдсэн Эвсэл"-ийн тэргүүн Ц.Гантулга: “Бид эрдэмтэн судлаачид, инженер технологичид, эх орончдоор багаа бүрдүүлсэн. Манай нэр дэвшигчдийн дунд өмнө нь УИХ-ын гишүүн, сайдын алба хашиж байсан, авлига, албан тушаалын хэрэг, хулгай, луйварт холбогдож байсан хүн нэг ч үгүй, нэр цэвэр хүмүүсийг дэвшүүлж байгаа.” гэсэн бол тус эвслийн жагсаалтын дөрөвт бичигдээд буй сэтгүүлч, эрхзүйч Б.Отгон: “Сүүлийн 30 жилийн 20 гаруй жилд нь сэтгүүлчээр ажиллалаа. Энэ нийгэм болохгүй, бүтэхгүй байгаа талаар гаднаас нь хангалттай чулуу шидлээ. Ингээд өөрчилж чадахгүй гэдгийг ойлгосон.
Гадны иргэдэд газар нутгаа 100 жилээр урамшуулж өгөх хуулийн төсөл оруулж ирэхэд УИХ-ын гишүүдийн 95 хувь нь дэмжиж байна. Энэ нь монголын төр бидний төр биш болжээ.
Гадныхны захиалгаар ажилладаг хүмүүсийн бүрдэл болжээ гэдгийг харуулж байгаа юм. Үүнийг хэн өөрчлөх ёстой юм бэ, бид өөрсдөө орж байж өөрчлөх ёстой. Гэхдээ би ганцаараа өөрчилж чадахгүй. Монголд тогтолцооны өөрчлөлтийг хийх улс төрийн хүчин хаана байна гээд судлаад үзэхээр тогтолцооны өөрчлөлт хийх мөрийн хөтөлбөр, бодлоготой цорын ганц нам нь ШИНЭ нам, МУНН-аас бүрдсэн ШИНЭ нэгдсэн эвсэл юм байна гэдгийг олж харсан. Тиймээс энэ баг хамт олныг сонгосон” гэлээ. Харин Шинэ намын нарийн бичгийн дарга Т.Оргилмөнх: “Залуучууд улс төрд орох цаг нь болсон. Алийн болгон муу хэлүүлэхээс айж, энэ салбарт орохгүй зайлсхийж явах юм бэ. Хоёрдугаарт, энэ сонгуульд олон хулгайч нэр дэвшиж байгаа нь шударга бус санагдаж байна. Тиймээс би нэр цэвэр залуучуудыг төлөөлж өрсөлдөх гэж байна” гэв.
Сэтгэгдэл (1)
Бат (127.0.0.1)
100 ямаанд 60 ухна гэж нэг үг байдагсан энэ олон нам нэр дэвшигчид ээ хөөрхий хэцүүеэ