“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй мэдээлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төсөлд стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 34 хувь байхаар  тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны долоодугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.
Засгийн газар УИХ-тай зөвшилцөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг өнөөдөр олон нийтэд дэлгэж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИН (127.0.0.1)

    2024-06-24

    ӨНӨӨДӨР ЦАГААН СУВРАГА БОЛ ЗӨВХӨН ИРГЭН НЯМТАЙШИРИЙН ХУВИЙН ӨМЧ ХУВИЙН ЭДЛЭН ГАЗАР БОЛОХООР НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМЧ БИШ ЭЭ НИЙТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИХ ЭЗЭН НЯМТАЙШИРИЙН ӨЛМИЙД СӨГТӨХТҮН УУХАЙ УУХАЙ ҮГЭЭГҮЙ ЯДУУ ГУЙЛГАЧИН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯА ЗӨВХӨН ЭЗЭН НЯМТАЙШИРИЙН ГАРТ БАЙГАА ГЭДГЭЭ ҮГЭЭГҮЙ ЯДУУ ГУЙЛГАЧИН МОНГОЛЧУУД САНТУГАЙ

  • САНАЛ (127.0.0.1)

    2024-06-11

    ЦАГААН СУВАРГЫН 34 ХУВИЙГ МОНГОЛ УЛС 66 ХУВИЙГ МАК ЭЗЭМШИНЭ ГЭХ ЮМ ХАРИН Ч ҮҮНИЙ БОЛ ЯГ ЭСРЭГЭЭР НЬ БАЙМААР БАЙНА.АНХ ЭНЭ ОРДЫГ ХУРЦ ГУАЙ САЙД БАЙХДАА НЭЭСЭН ГЭДЭГ,СҮҮЛД ЭНЭ ОРД ДЭЭР МАК ОРООД НЭМЭЛТ ХАЙГУУЛ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ ТҮҮНЭЭС ОГТ ЮМ БАЙХГҮЙ ХООСОН ТАЛ ДЭЭР ӨРМИЙН МАШИН ЗООГООД ОЛСОН БОЛ ЭДНИЙД 66 ХУВИЙГ НЬ ӨГЧ БОЛМООР ЮМ.