АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 160 дуудлага хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 31 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 61.3 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 160 дуудлага хүлээн авчээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)