Малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
- 2024-07-31
- Нийгэм
- 1
Өнгөрсөн хоногт Онцгой байдлын байгууллагад Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт 5 тохиолдол бүртгэгдэв. Тодруулбал Увс аймагт айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас барсан байна. Дээрх таван тохиолдлын улмаас нийт 31 бод мал, 30 бог мал, нийт гурван малчин өрхийн 61 мал хорогджээ.
Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй. Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)
(127.0.0.1)
Долоодугаар сарыг олон жилийн дунджаас илүү бороотой гэсэн мэдээ нь хуурамч мэдээ байсан байна.