Орцны цонхоор үсрэхийг завдсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Энэ оны долоодугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн орчимд “Алтай хотхоны .... дүгээр байрны 12 давхраас нэг хүн хөлөө унжуулаад суугаад байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай очиж, тухайн үйлдлийг таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж, 22 настай "Т" нь сэтгэл гутралын улмаас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 12 давхрын орцны цонхоор үсрэхийг завдсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)