Улсын начин Ө.Батзулыг сүүлчийн замд нь үдлээ
- 2024-08-02
- Нийгэм
- 0
Монгол Улсын начин Өлзийсайханы Батзулыг сүүлчийн замд нь үдлээ. Түүнийг төрж өссөн Эрдэнэт хотоос нь сүүлчийн замд нь үдлээ.
Тэрээр 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиосон билээ.
Ө.Батзул нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрж бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол тус тус хүртсэн билээ. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой "Мөнгөн медаль", Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт тавдугаар байр, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан, олон улсын хэмжээний мастер цолтой, уран хурц, түргэн шуурхай барилдаантай бөх байлаа.
Түүний гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, төрөл саданд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)