Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало Монгол Улсад айлчилна
- 2024-08-02
- Нийгэм
- 0
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Энрике А.Манало 2024 оны 08 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, аюулгүй байдал, стратеги судалгааны хүрээлэнгүүдийн төлөөлөлтэй уулзана.
Тус айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал юм.
Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн нөлөө бүхий гишүүн Бүгд Найрамдах Филиппин Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад тус айлчлалын гол зорилго оршиж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)