Өнгөрсөн долоо хоногт 118 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ
- 2024-08-12
- Нийгэм
- 0
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.08.05-11/ нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Үүнээс Өмнөговь аймагт наймдугаар сарын 09-нд үер буусны улмаас тус аймгийн Онцгой байдлын газарт нийт 69 дуудлага ирсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалсан.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 72 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 31 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Сэтгэгдэл (0)