Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар өсчээ
- 2024-08-14
- Нийгэм
- 0
2024 оны долоодугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.8 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус тус өссөн байна.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.11 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)