Нийслэлийн Сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлжээ

Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Үүнд:

 

1. Монгол Ардын Нам

2. Ардчилсан Нам

3. Иргэний Зориг Ногоон Нам

4. Үндэсний эвсэл

5. Бүгд Найрамдах Нам

6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

7. Иргэний Хөдөлгөөний Нам

8. Хөгжлийн Хөтөлбөр нам

9. ХҮН Нам

10. Ард Түмний Хүч Нам

11. Үнэн ба Зөв Нам

12. Ард Түмний Олонхийн Засаглал Нам

13. Гэр Хороолол Хөгжлийн Нам

14. ШИНЭ Нам

15. Иргэдийн Оролцооны нэгдэл нам

16. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргалаа.

Ингэснээр дээрх нам, эвслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхтэй болж байна гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)