АТГ: Авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгааг гүйцэтгэж байна
- 2024-08-15
- Нийгэм
- 0
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 68.2 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тусгай зөвшөөрөл, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 190 дуудлага хүлээн авчээ.
“Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2024 оны судалгаа”, “Төрийн байгуулагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажлыг гүйцэтгэв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)