“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлж байна

Хүн төрөлхтний бүтээсэн хосгүй гайхамшигт нүүдэлчин өв, соёлыг нэгэн дор цогцлоосон "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль  Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Тайж хайрханы бэлд өнөөдөр эхэлнэ.

Эрхэм та,  хүрэлцэн ирж нутаг, нутгийн өв соёлтой танилцан, олон улсын төлөөллийн отог өртөөгөөр зочлон, язгуур урлагийн тоглолтыг шимтэн сонирхоорой.  Үндэсний уламжлалт хоол идээ хүртэж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаагаар саатан морилохыг урьж байна.

Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн

Мөн үндэсний спортын төрөл бүрийн арга хэмжээ, үдшийн цэнгүүн, нэгдсэн гала тоглолт зэрэг олон арга хэмжээнүүд 3 өдрийн турш үргэлжлэх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)