Алба хаагчид агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх зорилгоор сургалт, дадлагад оролцлоо
- 2024-08-22
- Нийгэм
- 0
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан “Уулын явган цэргийн мөсний авиралт”-ын сургалт, дадлагад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх зорилготойгоор оролцлоо.
Тус дадлага, сургалт нь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн байрлал болон Улсын тусгай хамгаалалттай “Мөнххайрхан" уулын бүс Сүхбаатар оргилд далайн төвшнөөс дээш 4362 метрийн өндөрт зохион байгуулагдаж, уулчин дайчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага хуримтлуулах түүхэн алхам болж байна.
Мөн Зэвсэгт хүчин, ХБНГУ-ын Зэвсэгт хүчний алба хаагчид болон Цэргийн төв эмнэлгийн хээрийн II шатны эмнэлгийн шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэх бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэ хүрээнд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай Тусгай хүчний цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Жавхланбаяр болон дэд хурандаа Ё.Швеглер нар танилцлаа.
Сэтгэгдэл (0)