Хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж байгаа зөрчлийг арилгуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа талаар хяналт шалгалт зохион байгуулж, зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн.

Энэ хүрээнд дээрх ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Эко Констракшн” ХХК-ийн Маршал Таун төслийн талбайд ажиллалаа. Энэ үеэр"Эко констракшн" болон "Бондушка" ХХК хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шахсаж байсан зөрчлийг арилгууллаа.

ГУББГ-ын ХАБ-ын инженер Д.Ариунтуяа “Эко Констракшн ХХК-ийн хувьд манай байгууллагаас ямар ч зөвшөөрөл авалгүй борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шахаж байна. Манай байгууллагын зүгээс зөрчлийг арилгуулах албан шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч өнөөдөр нөхцөл байдал хэвээр байна. Дээрх борооны ус зайлуулах хоолой руу “Эко Констракшн” ХХК-аас гадна “Бондушка” ХХК мөн адил зөвшөөрөлгүйгээр хоолой холбож хөрсний ус шавхаж байна” гэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Бат (127.0.0.1)

    2024-08-24

    Тун удахгүй хөрсний цэвэр ус чиний барисан шавар амбаараас үнэнтэй болох үе ирнээ тэр үед ажилгүй нь турж үхэх биш цангаж үхнэ шүү