Шонхор шувуу барьсан гэх гадаадын иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн.

Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, “Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан” гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Өвгөн (127.0.0.1)

    2024-08-28

    100000₮ төлчихөөд шонхор барьж, арабуудад зарая. Болох хууль бна

  • зочин (127.0.0.1)

    2024-08-27

    монгол хүн ийм үйлдэл хийсэн бол хэдээр торгох байсан бол Арабуудыг ариал өндөр торгосон юм биш үү хахаха