Хиймэл нуурын мөс цөмөрч, машин суужээ
- 6 цаг 26 мин
- Орон нутаг
- 0
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн Ухаатолгой гэдэг газар өчигдөр өглөө хиймэл нуурын мөс цөмөрч ,суудлын машин суужээ. Тус аймгийн Бор-Өндөр сумаас Дорноговь аймгийн Иххэт сум руу “Приүс 20” загварын суудлын машинаар явж байсан иргэн Н үүрээр замаасаа багахан салж, хиймэл нууран дээр гарсан аж. Тэр үүнийгээ өөрөө мэдээгүй байна.
Уг ослын тухай дуудлага 2-р сарын 26-ны 09:59 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр суман дахь 49 дүгээр ангийн албан хаагчдыг очин, хиймэл нуурын мөс, шаварт суусан уг машиныг татан гаргажээ.
Сэтгэгдэл (0)