"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ
- 2026-04-07
- Улаанбаатар
- 1

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд төслийн таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил дуусаж, Зам тээврийн яамны Хөгжлийн төвөөр магадлуулж байна. Төслийг дараах таван байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд,
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар,
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар,
- Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны уулзвар,
- Наадамчдын замын явган хүний гүүр,
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд Нарт хотхоноос зүүн тийш гүүрэн байгууламж барих юм.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна гэсэн судалгаа гарсан байна. Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасаж, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой юм.
Дэлхийн хотуудын туршлагаас харахад олон түвшний уулзвар нь хөдөлгөөнийг тасралтгүй болгож, зорчих хугацааг буруулснаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, хотын эдийн засгийн идэвхийг дэмжих үр ашигтай байдаг.

Сэтгэгдэл (1)
Camila Sophia (143.105.174.227)
I can't express my gratitude enough to Dr Zuma for making me a living testimony. i have battled with HERPES SIMPLEX VIRUS 2 for about 6years now, and i have done all i can to make sure i am cured but nothing worked out, but miraculously my friend invited me to see a video on his Blog and as i visited i decided to see few of the comment below, and i found some people talking about Dr Zuma, and i decided to contact this great herbal healer to also help me, so i wrote to him, and he replied me back and assure me that i will get a cure for my HERPES SIMPLEX VIRUS 2. After preparing my medicine he sent it to me and when I started using it for 3weeks i was completely cured, I am a living testimony and assure anyone with the same illness that you can also be cured if you also contact this great man on his Email. spiritualherbalisthealing@gmail.com