УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
- 2026-04-08
- Улс төр
- 1

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.04.08) Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнтэй уулзаж, Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ярианыхаа эхэнд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудын бүтэц, чиг үүргийн судалгааг хийж, давхардал хийдлийг арилгах,чиг үүргийг оновчтой болгож, орон тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа илэрхийлээд энэ ажилд төрийн аудитын байгууллага онцгой оролцоотой байх ёстой хэмээв.
Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн ажлаа хүлээж авснаас хойш 11 сарын хугацаанд байгууллагын стратеги болон бүтцээ шинэчилж, 2 нэгж аудитын чиг үүрэг гүйцэтгэдэг байсныг 5 нэгж болгож нэмэгдүүлснээр өнөөдрийн байдлаар 80,2 хувь нь аудитын 19,8 хувь нь дэмжин туслах чиг үүрэгтэйгээр төрийн хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм байна.
Үндэсний Аудитын газар 2025 онд 42 сэдвийн хүрээнд санал, дүгнэлтээ гаргасан бол 2026 онд төлөвлөгөөт 9 сэдвийн зэрэгцээ төлөвлөгөөт бус сэдвүүдээр хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Тухайлбал Төв банкны чиг үүрэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, Улстөрийн намын санхүүжилт зэрэг асуудлаар аудитын дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэн танилцуулгадаа аудитын дүгнэлт заавал хэрэгждэг байхад тодорхой эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд 3 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа талаар дурдав.
Мэдээлэлтэй танилцсаны дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэхдээ, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн аудитын байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох эрх зүйн зохицуулалтыг хийх үед тухайн ажлын хэсэгт ажиллаж, 2020 онд Төрийн аудитын байгууллагын тухай хуулийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулж байсан хүний хувьд төрийн хяналтын чиг үүрэг, татвар төлөгчдийн нэг төгрөг бүрийг үр ашигтай зарцуулж буй эсэхэд онцгой анхаарал хандуулахаа онцолсон. Мөн Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийсний дараа зохих арга хэмжээг авах нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Ингээд төсвийг хэрхэн хэмнэж, үр ашигтай зарцуулах, тэвчиж болох зардал, орон тооны судалгаа гаргах, төсвийн сахилга батыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал, зөвлөмж, шийдэл танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий Аудитор С.Магнайсүрэнд чиглэл болгов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (1)
Camila Sophia (143.105.174.227)
I can't express my gratitude enough to Dr Zuma for making me a living testimony. i have battled with HERPES SIMPLEX VIRUS 2 for about 6years now, and i have done all i can to make sure i am cured but nothing worked out, but miraculously my friend invited me to see a video on his Blog and as i visited i decided to see few of the comment below, and i found some people talking about Dr Zuma, and i decided to contact this great herbal healer to also help me, so i wrote to him, and he replied me back and assure me that i will get a cure for my HERPES SIMPLEX VIRUS 2. After preparing my medicine he sent it to me and when I started using it for 3weeks i was completely cured, I am a living testimony and assure anyone with the same illness that you can also be cured if you also contact this great man on his Email. spiritualherbalisthealing@gmail.com