ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 72 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
- 1 цаг 46 мин
- Эрүүл мэнд
- 0

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15121 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12101, орон нутагт 3015 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 24-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдээгүй. Одоогийн байдлаар эмнэлэгт 72 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 20 хүн байна.
Тухайлбал, нийслэлд 35 хүн, хөдөө орон нутагт 36 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5363 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3861, 5-9 насны 1958 хүүхэд, 15-19 насны 1825 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 444, 25-29 насны 578 хүн өвдсөн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.
Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Сэтгэгдэл (0)