Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
- 3 цаг 14 мин
- Нийгэм
- 1

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалагчид, байгаль орчны улсын байцаагчид, экологийн цагдаагийн алба хаагчидтай уулзлаа.
Ерөнхийлөгч хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, эко системийг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, цөлжилтөөс сэргийлэх болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

чин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Ерөнхийлөгчийн баримталж буй бодлого, манлайлал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь усны нөөцөө хамгаалах, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр болж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэллээ.
Ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болно.

Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох энэ хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, шийдэх арга замыг хэлэлцэх юм.
Манай улс “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудаа танилцуулж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө татах зорилт дэвшүүлээд байна.



Сэтгэгдэл (1)
Оюутолгойн луйврын гэрээ чинь гараад ирлээ. (202.9.47.123)
Бэлгийн хүчирхийллийн хэргээр яллагдагч Жеффри Эпштейн нь уул уурхайн тэргүүлэгч магнат Рио Тинто компаний эрх ашгийн төлөөх сүлжээг Монгол улсад бий болгож Рио Тинто компанид Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийг гартаа оруулах үйл ажиллагааг зохион байгуулсан нь баримтаар нотлогджээ. Энэ бүгдийн эцэст Дэлхийн хамгийн том алт зэсний нөөцтэй Оюу Толгойн уурхай Рио Тинтогийн мэдэлд очсон юм. Хэдийгээр Монгол улсын зүгээс гэрээний нөхцлийг шударга бус байна гэх үндэслэлээр дахин зөвшилцөхийг оролдсон боловч Рио Тинто нь Жеффри Эпштейний тусламжтайгаар өөрт ашигтай гэрээг хэвээр хадгалж үлдэж чаджээ. Ингээд Эпштейний сүлжээ улам өргөжиж эхлэв. Тэрээр Их Британий нөлөө бүхий улс төрч Рио Тинтотой гүнзгий холбоо бүхий уул уурхайн түүхий эд арилжигч Петр Манделсоныг Гленкор компанитай холбожээ. Манделсон, Гленкор, Рио Тинто гэх эрх мэдлийн гинжин хэлхээс нь тив дамнасан газрын баялгуудыг удирдахаар нарийн төлөвлөгдсөн байжээ. Ихэнх буурай улс орнуудын хувь заяаг тодорхойлж байгалийн баялгийг нь үнэгүй шахам булааж авах ажлыг гардан зохион байгуулж байсан эрхэм нь бэлгийн хүчирхийллээр яллагдсан гэмт хэрэгтэн Харин одоо дэлхий даяар түүнд хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Дэлхий дахинд Эпштейн болон түүний хамсаатнуудаар дамжин хийгдсэн гэрээ хэлцлүүдийг эргэн харж, дахин шалгаж хүчингүй болгож эхлээд байна. Энэ зарчим нь Монгол улсын хамгийн үнэ цэнэтэй баялгийн гадаадын корпорацид хүлээлгэн өгсөн Рио Тинто болон Оюу Толгойн уурхайн гэрээтэй ч шууд хамааралтай. Хүний наймаачин этгээд зуучилсан тус гэрээг заавал эргэж шалгах ёстой. Финаншиал Таймс сэтгүүлийн тодорхойлсноор Эпштейний энэхүү систем нь мөнгөнд бус харин хүний хүртээмж хөшүүрэг, сүрдүүлэлтэд суурилсан нийгмийн Пирамид сүлжээний байв. Эпштейн болон Рио Тинтогийн сүүдэрт оршиж байгаа Монгол улсын хувьд уг гэрээтэй холбоотой одоо болтол хариулт нь олдоогүй маш олон асуултууд байгаа. НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Эпштейний файлуудад бие даасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах хүсэлт гаргаад байгаа аж.