Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ
- 16 цаг 30 мин
- Орон нутаг
- 0

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Чигчийт" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.25-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сүхбаатар сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:05 цагт цурамд оруулж, 20:50 цагт бүрэн унтрааж, Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 560 га орчим талбай өртс
өн.
Мөн Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн "Ихрийн-Уул" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.10.25 ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Галшар сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:40 цагт цурамд оруулж, 21:30 цагт бүрэн унтрааж, Оч багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 400 га орчим талбай өртсөн.

Сэтгэгдэл (0)