Ганга нуурын чуулган гуравдахь удаагаа болно

 

        “Ганга нуурын чуулган 2016” энэ сарын 27-28-нд болно. Дарьганга нутгийн ай савыг хамгаалах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дарьгангын ёс заншлыг сэргээх зорилгоор Сүхбаатар аймгийн ЗДТГ 2014 оноос эхлэн Ганга нуурын чуулганыг зохион байгуулах болжээ. Энэ жилийн чуулганы үеэр дарьганга нүүдэлчний өв, дарьганга гэр бүхий эд өлгийн соёлын үзэсгэлэнг Дарьганга, Онгон, Асгат, Халзан, Наран, Баяндэлгэр сумын иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах юм байна. Мөн сумдын ардын авьяастнуудын тоглолт, морин хуурын татлага, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, угсаатны зүйн музейн дарьганга хийцийн мөнгөн эдлэл урлалын ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх аж. Дарьганга адууны соёл, дарьганга мөнгөн эмээл хазаар бүхий хос морьтон, жороо морины үзүүлбэр, дарьганга марзай дуудах, адууны дэл засах уралдаан зэргийг зохион байгуулж, дарьганга нүүдэллэх зан үйл, нутаг сонгох, гэр барих, дарьганга шавар зуух барих, шинэ нутгийн цай чанах, идээ тахил өргөх, шимийн архи нэрэх ёс, уламжлалт заншлыг сонирхуулах юм байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)