Ч.Мөнхжаргал: Нарны цагираг хиртэлт Монголд ажиглагдахгүй

 

       Одон орон, геофизикийн хүрээлэнгээс өнөөдөр нарны цагираг хиртэлт болох талаар мэдээлсэн. Жилд хоёр удаа энэхүү ховор үзэгдэл тохиолддог. Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхжаргалаас тодрууллаа.

 

-Өнөөдөр нарны цагираг хиртэлт болно гэсэн. Энэ үзэгдэл Монголд ажиглагдах уу?

 

-Монголд ажиглагдахгүй. Монголд хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 1­нд ажиглагдаж байсан. Харин 2063 онд манайд нарны хиртэлт ажиглагдана гэсэн судалгаа гарсан. Өнөөдрийн хиртэлт Өмнөд Африкийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсад илүүтэй ажиглагдана.

 

-Нарны цагираг хиртэлт гэж юуг хэлээд байна вэ?

 

-Нарны бүтэн буюу цагирган хиртэлт гэж байдаг. Энэ удаагийнх цагирган хиртэлт. Тодруулбал, сар дэлхийгээс хол байрлах үед нарны хиртэлт тохиовол цагирган хиртэлт болдог. Өөрөөр хэлбэл, сар нарныг бүрэн халхалж чадахгүй гадуураа хүрээ татан харагддаг гэсэн үг.

 

-Нарны хиртэлтийн үргэлжлэх хугацаа гэж бий юу? ­

 

-Энгийн ажиглагчийн хувьд 2­3 минут л ажиглагддаг. Энэ нь оргил үе гэсэн үг л дээ. Ерөнхийдөө нийт үргэлжлэх хугацаа хоёр цаг орчим байдаг.

 

-Ердийн нөхцөлд хүмүүс харах боломжтой юу?

 

-Тусгай шил зүүж харах боломжтой. Учир нь, нарны хиртэлт дуусах үед хурц гэрэл нүдийг гэмтээх аюултай.

 

-2063 онд манай улсад нарны хиртэлт болно гэсэн. Энэ нь цагирган хиртэлт үү? ­

 

-Үгүй. Нарны бүтэн хиртэлт болно.

 

Г.Мягмарсүх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)