475.5 мянган тонн үр тариа хураажээ
- 2016-11-07
- Байгаль орчин
- 0
Улсын хэмжээнд ургац хураалт дуусчээ. Энэ онд улсын хэмжээнд үр тариа 475.5, улаан буудай 460, төмс 153.5, төмс 93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авсан дүнтэй байна. Энэ жилийн хувьд улаан буудай, төмснийхөө хэрэгцээг дотоодоос бүрэн хангах боломжтой болсон бол хүнсний ногооныхоо хэрэгцээний 50-55 хувийг хангахуйц хэмжээний ургац хураан авчээ. Мөн улаан буудайн тариалалт, болц сайн байсан учраас тариалан эрхлэгчид хамгийн сайн чанарын буудай нийлүүлэх боломжтой гэнэ.
Сэтгэгдэл (0)