Бурхан Халдун уулыг газрын зурагт албан ёсоор тэмдэглэх, хуучин нэрийг сэргээх асуудал засгийн газраар хэлэлцэгдлээ
- 2016-11-23
- Байгаль орчин
- 0
Засгийн газрын энэ сарын 16-ний өдрийн хуралдаанаар Их Хэнтийн нурууны Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгож хуучин нэрийг нь сэргээх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн. УИХ уг тогтоолын төслийг баталбал Юнескогийн өвд бүртгэлтэй Бурхан Халдун уул газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдэх юм.ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 2015 оны долдугаар сарын 4-ний өдрийн 39 дүгээр чуулганаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.
Дэлхийн өвд багтах газруудыг сонгохдоо хүн төрөлхтний түүхэн хөгжлийн үндсэн үе шатуудыг тодорхойлж буй түүх, соёлын сонгодог обьект, шинжлэх ухаан байгаль хамгааллын үүднээс дэлхийн хэмжээнд үнэлж баршгүй ач холбогдолтой ховор амьтан, ургамал, тэдгээрийн амьдрах орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг байна.
Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм.
Иймээс Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Их Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших өндөрлөг болох Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул болгон хуучин нэрийг нь сэргээж, өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх бэлтгэл ажлын явцад шинжээчид Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт албан ёсоор тэмдэглэгдээгүйг онцолж байсан.
Сэтгэгдэл (3)
Dalai lam (75.83.137.132)
Dalai lam Mongoloor toglohoor shiideed irj dee. Uhsn hatsaniih ni Bogd mogd.
Dalai lam (75.83.137.132)
Dalai lam Mongoloor toglohoor shiideed irj dee. Uhsn hatsaniih ni Bogd mogd.
Dalai lam (75.83.137.132)
Dalai lam Mongoloor toglohoor shiideed irj dee. Uhsn hatsaniih ni Bogd mogd.