Гуравдугаар сарын 22 буюу “Дэлхийн усны өдөр” хаана, юу болох вэ?
- 2017-03-22
- Байгаль орчин
- 0
Жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр дэлхий даяар усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий усны өдрийг энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан билээ. Уг өдрийг манай улс “Хаягдал ус-нөөц баялаг” уриан дор тэмдэглэж байна. “Дэлхийн усны өдөр”-ийг угтан БОАЖЯ болон бусад холбогдох газраас хаана, ямар үйл ажиллагааг зохион байгуулж буйг тоймлон хүргэе.
-9.00 цагт МҮХАҮТ-д БОАЖЯ, МҮХАҮТ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, МБОИЗ, УСУГ, ХААИС зэрэг байгууллага хамтран зохион байгуулж буй Хаягдал ус-Нөөц баялаг” форум, Усыг хэмнэлттэй ашиглах, хамгаалах-техник технологи”-ийн үзэсгэлэн,
-14.00 цагт 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “УС ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал,
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 10.00 цагт Баянзүрх дүүргийн Өнөр бүл асрамжийн газрын 40 хүүхэд, Амгалан цогцолбор сургуулийн 80 хүүхдийг “ЕВРОАЗИЙН МИНЖ”-ийг сурталчлан таниулах өдөрлөг болно. Минж нь амьдарч байгаа газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан юм.
-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГ, ОСНААУГ-аас “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан усаа хайрлаж гамнах ухааныг багаас нь хэвшүүлэх зорилгоор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах ангийн нийт 171 мянга гаруй сурагчдад 40 минутын хичээлийг заана.
Сэтгэгдэл (0)