Хөрс хамгаалах өдөртэй боллоо

Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж байгаа мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдож байгаа аж. 
Хөрсний бохирдолд гол нөлөөлж буй хүчин зүйл нь Гэр хорооллын 200,000 нүхэн жорлон, өвөл бохир ус, үнсээ гудамжинд ил задгай асгаж хавар нь гэсдэг байдал, авто машины ашигласан тос масло гэх мэт зүйлс нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг хордуулсаар байгаа юм.
Хөрсөн дахь хар тугалга, никель, хром зэрэг металлын бохирдол нь хорт хавдар, мэдрэлийн өвчин, саажилт, арьсны үрэвсэл, зүрх бөөрний өвчлөл, ясны сийрэгжилт зэрэг өвчин үүсгэдэг болохыг ДЭМБ-аас зарласан байдаг байна. 
Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгээс МУ-ын Ерөнхийлөгчийн 158-р зарлигийг үндэслэн Нийслэлийн хэмжээнд “Хөрс хамгаалах өдөр”-тэй болох санаачлага гаргаж  НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоол батлуулан, жил бүрийн 4 дүгээр сарын 27-ны энэ өдрийг Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг сануулан тэмдэглэж байхаар болжээ.

С.Наран 

www.unen.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)